Англид улирал тутам манай үндэсний бөх барилдана
Англи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан, Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран Их Британийн монголчуудын дунд анх удаа зохиосон ”Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн бооцоот барилдааныг зохион байгуулсан байна.
Мэдээллийн алба

Британи дахь Монгол бөх сонирхогчид, бөхчүүдийн бүлгээс санаачлан, Монгол Улсаас тус улсад суугаа ЭСЯ, Британийн Монголчуудын холбоотой хамтран Их Британийн монголчуудын дунд анх удаа зохиосон ”Нутгаа дуурсгана” үндэсний бөхийн бооцоот барилдааныг зохион байгуулсан байна.
Тус барилдаанд Булган аймгийн Тэшиг сумын харьяат, аймгийн арслан Янжмаагийн Оюун-Эрдэнэ долоо даван түрүүлж, Төв аймгийн Лүн сумын харьяат, сумын заан Намжилын Отгонбаяр үзүүрлэсэн байна. Их шөвөгт Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат залуу бөх Б.Хадбаатар, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат залуу бөх С.Сайханхангай нар vлджээ.
Зохион байгуулагчид үндэсний бөхийн барилдааныг цааш уламжлал болгон улирал тутам явуулахаар болжээ.


















