Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Английн "Ливерпүүл" багийн тоглогч Монголд ирнэ

Тус тоглолтын 22 дахь минутад "цэнхэр самурай" Такуми Минамино тоглолтын нээлтийн гоолыг оруулж байсан билээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Английн "Ливерпүүл" багийн тоглогч Монголд ирнэ
Английн "Ливерпүүл" багийн тоглогч Монголд ирнэ. Зураг: МҮОНРТ

"Катар - 2022" Хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд 10 сарын 10-ны өдөр "Их наран" улсын Сайтама хотноо Монголын Үндэсний шигшээ баг Японы шигшээ багтай учраа тааран тоглосон.

Тус тоглолтын 22 дахь минутад "цэнхэр самурай" Такуми Минамино тоглолтын нээлтийн гоолыг оруулж байсан билээ.

Тэгвэл Японы шигшээ ирэх оны гуравдугаар сарын 31-ны өдөр манай талбайд зочлон тоглоход Такуми Минамино Английн Премьер лигийн Ливерпүүл багийн тоглогч гэсэн давхар цолтойгоор ирэх нь ээ.

Учир нь тэрбээр өнөөдөр Австрийн Зальцбург багаас 7.23 сая паундын үнийн дүнгээр Ливерпүүлтэй нэгдлээ.

Хуваалцах