Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Английн Примеьр лигийн 19 дүгээр тойрог өндөрлөлөө

Хөл бөмбөгийн ногоон талбайн хүчирхэг лигийн нэг Английн премьер лигийн 19 дүгээр тойргийн тоглолтууд баярын өдрүүдээр болж өндөрлөлөө.

О.
О.Баянмөнх

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Английн Примеьр лигийн 19 дүгээр тойрог өндөрлөлөө
Английн Примеьр лигийн 19 дүгээр тойрог өндөрлөлөө. Зураг: МҮОНРТ

Хөл бөмбөгийн ногоон талбайн хүчирхэг лигийн нэг Английн Премьер лигийн 19 дүгээр тойргийн тоглолтууд баярын өдрүүдээр болж өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө лигийг тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байгаа "Арсенал клуб" "Кристал Палас"-ыг өөрийн талбайдаа хүлээж авлаа. Тоглолтын 17 дахь минутад Оливе Жиру тооны харьцааг нээсэн бол 56 дахь минутад Ивоби тооны харьцааг 2-0 болгосон юм.

Ингэснээр их буучид гурван оноо авснаар 40 оноотой болж хүснэгтийн гуравдугаар байраа баталгаажууллаа. Мөн улирлын 12 тоглолтод дараалан ялалт байгуулсан "Челси клуб" энэ тойрогт "Стоук Сити"-г өөрийн талбайдаа хүлээж 4-2-оор буулгаж авлаа. Цэнхэр арслангууд 49 оноотой болж хүснэгтийг тэргүүлсэн хэвээр байна.

Тэд ийнхүү 13 дараалсан ялалт байгуулснаар Премьер лигийн нэг улиралд хамгийн олон дараалан ялалт байгуулсан амжилтаа үргэлжлүүллээ. Өмнө "Арсенал клуб" 2 улирал дамнан 14 дараалсан ялалт байгуулж байсан юм. Харин Премьер лигийн хүснэгтийн хоёрдугаар байрт 43 оноотой "Ливерпүүл" клуб бичигдэж байна. Тэд энэ тойрогт хүчтэй өрсөлдөгч "Манчистер Сити" клубыг 1-0-ээр буулгаж авсан юм. 20 дугаар тойргийн тоглолтууд ирэх өдрүүдэд болно.

Хуваалцах