Английн шигшээ багийн удирдлагууд “Nike” компанитай түүхэн гэрээ байгуулна
Nike” компани 12 жилийн турш 400 сая еврогоор Английн шигшээ багийн “Гурван арслангууд”-ын хувцас хэрэглэлийн хангах юм байна.
Мэдээллийн алба

Дэлхийн бүх орны хөлбөмбөгийн шигшээ багуудын түүхэнд урьд өмнө байгаагүй өндөр үнэтэй гэрээг Английн шигшээ баг “Nike” компанитай байгуулахаар болж, хоёр тал тохиролцоонд хүрчээ. Хоёр талын өнөөгийн хэрэгжиж буй гэрээ 2018 онд дуусгавар болно.
Харин шинэ гэрээний дагуу “Nike” компани 12 жилийн турш 400 сая еврогоор Английн шигшээ багийн “Гурван арслангууд”-ын хувцас хэрэглэлийн хангах юм байна. Энэ гэрээнд Английн эрэгтэй, эмэгтэй аль ч насны шигшээ баг хамаарна.
Английн хөлбөмбөгийн холбоо өмнө нь 2013 онд “Nike”-тай гэрээ байгуулсан бөгөөд үүнээс өмнө “Umbro” компанитай хамтран ажиллаж, шигшээ багийн тамирчид нь тус компанийн хувцас хэрэглэлийг өмсдөг байсан юм.


















