Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Английн шигшээ нээлтийн тоглолтонд хожиж үзээгүй

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах болоод хэдийнээ 56 жилийн нүүрийг үзжээ.

А.
А.Амаржаргал

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Английн шигшээ нээлтийн тоглолтонд хожиж үзээгүй
Английн шигшээ нээлтийн тоглолтонд хожиж үзээгүй. Зураг: МҮОНРТ

Буурал тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах болоод хэдийнээ 56 жилийн нүүрийг үзжээ. 56 жилийн хугацаанд нийтдээ Европын аварга шалгаруулах тэмцээн 15 удаа болоход "Гурван арслан"-гууд 9 удаа оролцохдоо Хөлбөмбөгийн эх орон гэгддэг Английн шигшээ баг нээлтийн тоглолтондоо хожил авч үзээгүй ажээ.

Тэд 1968, 1980, 1988, 1992, 1996, 2000, 2004, 2012 онуудад Европын аварга шалгуурлах тэмцээний нээлтийн тоглолтыг хийхдээ нэг ч удаа хожил авч байгаагүй нь тун сонирхолтой үзүүлэлт байсан бол Франц улсад зохион байгуулагдаж буй энэ тэмцээнд мөн л хожил авч чадалгүйгээр тоглолтыг дуусгажээ.

1968: хожигдсон (Югослав)

1980: Тэнцээ (Бельги)

1988: Хожигдсон (Ирланд)

1992: Тэнцээ (Дани)

1996: Хожигдсон (Швейцарь)

2000: Тэнцээ (Португал)

2004: Хожигдсон (Франц)

2012: Тэнцээ (Франц)

2016: Тэнцээ (ОХУ)

Хуваалцах