Английн "томчууд" Челси-Вараныг сонирхож байна
Испанийн алдарт “Реал Мадрид” клубын төвийн хамгаалагч Рафаэль Вараныг английн томчууд болох “Челси” болон “Манчестер Юнайтед” клубүүд сонирхож байгаа ажээ.
Мэдээллийн алба

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын төвийн хамгаалагч Рафаэль Вараныг английн томчууд болох “Челси” болон “Манчестер Юнайтед” клубүүд сонирхож байгаа ажээ. Энэ наймаа бүтэх магадлал тун бага байгаа ч аль, аль баг нь түүнийг авах боломж болгоныг судлаж байгаа талаар Daily “Telegraph” мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Челси” болон “Манчестер Юнайтед” клубүүд Вараны төлөө 24 сая евро санал болгож буй аж. Өдгөө 21 настай Франц хамгаалагч энэ улиралд лигийн найман тоглолтод оролцсон юм.


















