Анкара дахь АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааг түр хаагаад байна
Туркийн Анкара хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааг аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор түр хаасан байна.
Мэдээллийн алба

Туркийн Анкара хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны үйл ажиллагааг аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор түр хаасан байна. Ийм мэдэгдлийг тус яамныхан сайтаараа дамжуулан гаргажээ.
Одоогоор зөвхөн гуравдугаар сарын 5-ны өдөр АНУ-ын Элчин сайдын яам ажиллахгүй гэдгийг мэдэгдээд байгаа юм. Харин үйл ажиллагаагаа сэргээхээ албан ёсоор мэдэгдэнэ гэдгээс өөр зүйл бичээгүй байна. Гэхдээ АНУ-ын Элчин сайдын яамныхан шуурхай үйлчилгээг үзүүлэхээ мэдэгдсэн. Харин визний ярилцлага, бусад төлөвлөгөөт арга хэмжээнүүдийг цуцалсан байна.


















