“Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг Б.Амархүү бүтээнэ
Ирэх сарын 7, 8, 9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү бүтээхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Мэдээллийн алба

Ирэх сарын 7, 8, 9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдох “Анхны үнсэлт” мюзиклын гол дүрийг Буриад улсын ардын жүжигчин, дуучин Б.Амархүү бүтээхээр бэлтгэл ажилдаа ороод байна.
Мюзиклд түүний хамтран тоглогчоор залуу дуучин М.Сонор тоглож байгаа бол жүжгийн дүрүүдэд Нийслэлийн Улаанбаатар чуулгын жүжигчид, дуучид, бүжигчид болон хүүхэд залуучуудын “Улаан театр”-ын уран бүтээлчид оролцох юм. Харин Ерөнхий найруулагчаар Нийслэлийн Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт “Олег юмов”, жүжгийн зохиолчоор Ю.Энтин, В.Ливанов нар ажиллаж байгаа бол хөгжмийн зохиолчоор “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд ажиллаж байгаа аж.



















