Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Анна Каренина” жүжгийн дууг дуучин Б.Маралжингоо дуулна

тус жүжгийн дууны шүлгийг зохиолч, соёлын тэргүүний ажилтан Х.Болор-Эрдэнэ, хөгжмийг Ш.Өлзийбаяр, хөгжмийн найруулгыг А.Болорхүү бүтээж, дуучин Б.Маралжингоо дуулах юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Анна Каренина” жүжгийн дууг дуучин Б.Маралжингоо дуулна
“Анна Каренина” жүжгийн дууг дуучин Б.Маралжингоо дуулна. Зураг: МҮОНРТ

Дэлхий даяар хамгийн олон сая хувь хэвлэгдэж, олон хэлээр орчуулагдсан эмэгтэй гол дүртэй зохиол "Анна Каренина" роман Монголд анх удаа тайзны бүтээл болж амилахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Оросын алдарт зохиолч Лев Толстойн "Анна Каренина" романаас сэдэвлэсэн жүжиг удахгүй Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдана.

Уг романыг Норовын Пүрэвдагва жүжгийн зохиолд хөрвүүлж, найруулагчаар төрийн шагналт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллаж байгаа бөгөөд Аннагийн дүрд соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа тоглохоор болсон билээ.

Харин тус жүжгийн дууны шүлгийг зохиолч, соёлын тэргүүний ажилтан Х.Болор-Эрдэнэ, хөгжмийг Ш.Өлзийбаяр, хөгжмийн найруулгыг А.Болорхүү бүтээж, дуучин Б.Маралжингоо дуулах юм байна.

Хуваалцах