Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

AНУ-д 2019 онд зэвсэгт халдлагын хохирогчдын тоо дээд хэмжээндээ хүрчээ

АНУ-д зэвсэгт халдлагын хохирогчдын тоо 2019 онд дээд хэмжээнд хүрсэн байна. АНУ-ын зарим томоохон хэвлэл болон Их сургуулиуд энэ талаарх судалгааг явуулжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
AНУ-д 2019 онд зэвсэгт халдлагын хохирогчдын тоо дээд хэмжээндээ хүрчээ
AНУ-д 2019 онд зэвсэгт халдлагын хохирогчдын тоо дээд хэмжээндээ хүрчээ. Зураг: МҮОНРТ

АНУ-д зэвсэгт халдлагын хохирогчдын тоо 2019 онд дээд хэмжээнд хүрсэн байна. АНУ-ын зарим томоохон хэвлэл болон Их сургуулиуд энэ талаарх судалгааг явуулжээ.

Associated Press, USA Today болон Америкийн Northeastern их сургууль дээрх судалгааг явуулсан байна. Тэдний эмхтгэсэн мэдээллээр 2019 онд АНУ-д 40 гаруй удаагийн зэвсэгт халдлага болж, 211 энгийн иргэн амиа алдсан байна. Дээрх халдлагуудыг бөөнөөр нь хөнөөх гэсэн ангилалд оруулж байгаа юм. Халдлага үйлдэгчийг оруулахгүйгээр тухайн зэвсэгт халдлагын үеэр 4 болон түүнээс дээш хүн амь үрэгдсэн тохиолдолд бөөнөөр хөнөөх гэсэн ангилалд оруулж байгаа юм.

2019 онд АНУ-д явагдсан зэвсэгт халдлагаас хамгийн хор хөнөөлтэйгөөр Виржиния далайн эргийн халдлага нэрлэгдэж байна. 5-р сард болсон тус халдлагын үеэр 12 хүн амиа алдсан бол Эль Пасод өнгөрсөн 8-р сард мөн л халдлага болж, 22 хүн амиа алдсан юм. 2019 оны нийт 41 халдлагын 33 нь галт зэвсгээр үйлдэгдсэн байна. Муж тус бүрээр нь авч үзэх юм бол Калифорни мужид хамгийн олон хүн зэвсэгт халдлагын хохирогч болжээ. 2006 оноос хойш АНУ-ын хэвлэлийнхэн болон их сургуулиуд зэвсэгт халдлагын хохирогчдыг талаарх тоон мэдээллийг гаргаж эхэлсэн бөгөөд энэ жил хамгийн олон хүн бөөнөөр нь хөнөөх халдлагын хохирогч болжээ. АНУ-д иргэд амиа хорлох тохиолдол буурсан ч хоморголон устгах халдлагын хохирогчдын тоо эрс нэмэгджээ.

Хуваалцах