Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-д сакура цэцгийн баяр болж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка Трамп гэр бүлийнхээ гишүүдийн хамт жил болгон Вашингтон хотод зохион байгуулагддаг сакура цэцэглэх наадамд оролцсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-д сакура цэцгийн баяр болж байна
АНУ-д сакура цэцгийн баяр болж байна. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын том охин Иванка Трамп гэр бүлийнхээ гишүүдийн хамт жил болгон Вашингтон хотод зохион байгуулагддаг сакура цэцэглэх наадамд оролцсон байна. Тус наадмын үеэр Японы урлаг соёлыг танилцуулсан үзэсгэлэн болон хүлээн авалт болжээ.

Хүлээн авалтад нийт 400 гаруй зочид төлөөлөгч оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр Иванка Трампын охин Арабелла болон хүү Жозеф Японы үндэсний тоглоом бөмбөр, Хина хүүхэлдэй зэргээр тоглож танилцжээ. Үйл ажиллагааны үеэр Арабеллаг сакура цэцэглэх наадмын хүндэт гүнжээр томилсон байна.

Хүлээн авалтын үеэр Арабеллагийн дуртай Японы алдарт хошин шогийн жүжигчин Пикоторогийн мэндчилгээ дэлгэцэн дээр гарчээ. Сакура цэцэглэх наадам нь АНУ-ын Вашингтон Ди Си хотод жил бүрийн хавар зохион байгуулагддаг. Японы ард түмэн найрамдалт харилцааны бэлгэдэл болгож тус сакура модыг АНУ-д бэлэглэжээ.

Хуваалцах