АНУ нислэг хөөрөхийг түр зогсоосон шийдвэрээ цуцлав
Мэдээллийн алба

АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа өнөөдөр агаарын хөдөлгөөний удирдлагын холбооны системд доголдол гарсны улмаас улсын хэмжээнд нислэг хөөрөхийг түр зогсоосон шийдвэрээ цуцалж, нислэгийн хөдөлгөөнийг сэргээсэн байна.
Энэхүү доголдлын улмаас АНУ-ын хэмжээнд 15 мянга орчим нислэг саатсан байна.
Нислэгийн сааталтай холбоотойгоор төмөр замын зорчигч тээврийн “Amtrak” компанийн үйлчилгээний эрэлт мөн нэмэгджээ.
Нислэгийн хөдөлгөөн сэргэсэн хэдий ч агаарын тээврийн үйл ажиллагаа бүрэн хэвийн болох хүртэл саатал үргэлжилж болзошгүй тул АНУ-д агаарын тээврээр зорчихоор төлөвлөж буй иргэд нислэгийн хуваарь, өөрчлөлтийн мэдээллээ холбогдох агаарын тээврийн компаниас урьдчилан шалгаж, аяллаа зохицуулахыг зөвлөж байна.


















