Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙН.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
1/5
Нийгэм

Төв аймагт “Бод малын эмнэлэг” байгуулна

MС
MNB.mn сайтын мэдээний алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Төв аймагт “Бод малын эмнэлэг” байгуулна
Төв аймагт “Бод малын эмнэлэг” байгуулна. Зураг: МҮОНРТ

Төв аймагт “Бод малын эмнэлэг” байгуулах төслийн хүрээнд БНСУ-ын Хөдөөгийн нийгэмлэг корпорацийн судалгааны багийнхан энэ сарын 13, 14-ний өдрүүдэд тус аймагт ажиллаж байна.

Энэ хүрээнд судалгааны багийнхан болон аймгийн удирдлагууд, Сэргэлэн сумын удирдлагуудтай ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар "Бод малын эмнэлэг" байгуулах хэрэгцээ шаардлага, хэрэглэгчдийн хүртээмж, хүлээгдэж буй үр дүнгийн талаар ярилцаж, төслийн сайжруулалттай холбоотой тодорхой саналуудыг хэлэлцлээ.

Энэхүү төсөл амжилттай хэрэгжвэл бод мал бүхий малчин өрх, иргэдэд малын эрүүл мэндийн үйлчилгээг цогц байдлаар үзүүлэх, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч, малын эмч, судлаачдыг чадавхжуулах чухал бааз, суурь болох юм.

Хуваалцах