Чингис хотоос Мөрөн сум хүртэлх 12 км авто замын хөдөлгөөнийг нээнэ
ЗТ
Зам, Тээврийн Яам
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн 68 км авто замын шинэчлэлийг хийж байна.
Чингис хотоос Мөрөн сум хүртэлх 12 км авто замын хучилтын ажил бүрэн дууссан бөгөөд засварын хүрээнд тус замын зорчих хэсгийг 8.2 метр өргөнтэй болгон нэмэгдүүллээ.
Төслийн хүрээнд үлдсэн хэсгүүд болох Чингис хотын хаалганаас Мөрөн сумын чиглэлд 11 км, Чандган талын 18 км, Цэнхэрмандал сумын чиглэлд 15 км авто замын шинэчлэлийг 2027 оны хавраас эхлүүлэх юм.
Хуваалцах


















