АНУ-ын чөлөөт бөхийн холбоо олимпид оролцох тамирчдаа тодруулжээ
Үүнийг саяхан Айова муж улсын нийслэлийн “Carver-Hawkeye Arena” спортын ордонд болсон тэмцээний үеэр нэрлэсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын чөлөөт бөхийн холбоо зуны олимпийн “Рио-2016” наадамд оролцох тамирчдаа зарлалаа. Үүнийг саяхан Айова муж улсын нийслэлийн “Carver-Hawkeye Arena” спортын ордонд болсон тэмцээний үеэр нэрлэсэн байна.
Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангиллын 57 кг-ын жинд Даниель Деннис, 65 кг-д Френк Молинаро, 74 кг-д олимпийн аварга Жордан Барроуз, 86 кг-д Ден Кокс, 97 кг-д дэлхийн аварга Кайл Снайдер, 125 кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт Тервел Длагнев, сонгомол барилдааны 59 кг-д Жес Тилке, 66 кг-д Равоган Перкинс, 75 кг-д Энди Бизек, 85 кг-д Бен Провизор, 98 кг-д Жозеф Рау, 130 кг-д Робби Смит, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-д Халей Аужело, 53 кг-д дэлхийн аварга Хэлэн Марулис, 58 кг-д Келси Кемпбелл, 63 кг-д дэлхийн аварга Елена Пирожкова, 69 кг-д Тамира Менса, 75 кг-д дэлхийн гурван удаагийн аварга Аделин Грей нар байна.


















