АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Кирстен Нильсен огцорлоо
Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт “твиттер” хуудсаараа мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын сайд Кирстен Нильсен огцорлоо. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт “твиттер” хуудсаараа мэдээлсэн байна.
Цагаан ордны тэргүүн “АНУ-ын Дотоод аюулгүй байдлын тэргүүн Кирстен Нильсен суудлаа орхиж байна. Би түүнд талархлаа илэрхийлж байна” гэж бичжээ.
Харин одоо Дотоод аюулгүй байдлын тэргүүний үүргийг АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын албаны дарга Кевин Макэлинэн түр орлон гүйцэтгэх юм байна.
“Акиос” порталд мэдээлж байгаагаар Ерөнхийлөгч Дональд Трамп Нильсенийг цагаачлалын асуудалд тодорхой байр суурьгүйд сэтгэл дундуур байсан гэнэ. Тухайлбал, Мексиктэй хиллэдэг хэсгээр хана барих, хууль бус цагаачдыг хөөх асуудалд тодорхой төлөвлөгөөгүй гэж үздэг байсан гэжээ. Гэхдээ Дональд Трамп сайдаа солих болсон шалтгаанаа тайлбарлаагүй байна.


















