Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хийсэн албан мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлдээ Ираны тэргүүн Али Хамений амь үрэгдсэн болохыг баталлаа. Тэрбээр энэ үйл явдлыг “АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үүднээс” хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж тайлбарласан байн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр хийсэн албан мэдэгдэл хийжээ. Мэдэгдэлдээ Ираны тэргүүн Али Хамений амь үрэгдсэн болохыг баталлаа. Тэрбээр энэ үйл явдлыг “АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг хамгаалах, бүс нутгийн тогтвортой байдлыг хангах үүднээс” хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж тайлбарласан байна.

Трампын мэдэгдэлд дурдсанаар, уг ажиллагаа нь АНУ-ын цэргийн албаны удирдлагатай хамтран хийгдсэн бөгөөд Ираны тэргүүний амь насанд заналхийлж болзошгүй шууд аюулыг арилгах зорилготой байсан гэжээ. Мөн тэрбээр АНУ болон түнш орнуудын аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай арга хэмжээг цаашид ч авч байх болно гэдгийг онцлов.

Олон улсын олон хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ мэдэгдлийг мэдээлж, бүс нутгийн нөхцөл байдал болон Иран, АНУ-ын харилцаанд үүсч болзошгүй үр дагаврыг судалж эхэлсэн байна.

Хуваалцах