Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчтай уулзалт хийхийг үгүйсгэсэнгүй

"BBC" агентлаг Умард Солонгостой холбоотойгоор хийсэн Трампын мэдэгдлийг онцолсон байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчтай уулзалт хийхийг үгүйсгэсэнгүй
АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчтай уулзалт хийхийг үгүйсгэсэнгүй. Зураг: МҮОНРТ

"BBC" агентлаг Умард Солонгостой холбоотойгоор хийсэн Трампын мэдэгдлийг онцолсон байна. АНУ-ын Ерөнхийлөгч Умард Солонгосын удирдагчтай уулзалт хийх магадлалыг үгүйсгээгүй байна. Тэрбээр Умардын залуу удирдагч Ким Жон Унтай уулзах нь зохимжтой бол уулзах л байсан гэж "Блүүмбэрг"-т өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ.

Түүний энэ мэдэгдлийн дараа "Цагаан ордон"-ы албан ёсны төлөөлөгч Шон Спайсер ийм уулзалт хийх нөхцөл алга байгааг тэмдэглэн хэлсэн байна. Хэрвээ Пхеньян олон улсын шахалт шаардлагыг биелүүлэхээс татгалзсаар байвал ийм нөхцөл бүрдэхгүйг тэрбээр тэмдэглэн хэлжээ. Мөн Ерөнхийлөгч Трамп Умардын цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн эсрэг боломжтой бүхнээ хийж байгааг мэдээлсэн юм.

Солонгосын хойгийн нөхцөл байдал Умард Солонгос удаа дараа пуужингийн туршилт хийж, дахин цөмийн туршилт хийхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор хурцдаад байгаа юм. АНУ Умардын эсрэг цэргийн ажиллагаа явуулах хувилбарыг бүрэн няцаахгүй байгаа. Гэхдээ хориг арга хэмжээний тусламжтайгаар Пхеньянд эдийн засгийн шахалт, дарамт үзүүлэхэд төвлөрөн ажиллахаар төлөвлөж буй юм.

Хуваалцах