Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын иргэн Жон Рутлэж тэргүүн байр эзэллээ

Монголын их хаад, Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар, Монгол орны ховор ан амьтад, Монгол гэрийн тухай таван асуултыг сонсогчдынхоо дунд тавьж гадаад нэвтрүүлгийн албаны Монгол, Орос, Хятад, Англи, Япон хэлний редакциуд тус тусдаа уралдааны ялагчаа тодруулсан.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын иргэн Жон Рутлэж тэргүүн байр эзэллээ
АНУ-ын иргэн Жон Рутлэж тэргүүн байр эзэллээ. Зураг: МҮОНРТ

“Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн алба МҮОНР-гийн 80 жил, “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн албаны 50 жилийн ойд зориулан “Монгол орныг хэн сайн мэдэх вэ?” уралдааныг энэ оны гуравдугаар сарын 15-наас эхлэн гурван сарын хугацаатай зарласан. Ингээд сонсогчдын дунд зарласэн уралдааны дүн гарлаа.

Монголын их хаад, Монгол улсын эдийн засгийн тэргүүлэх салбар, Монгол орны ховор ан амьтад, Монгол гэрийн тухай таван асуултыг сонсогчдынхоо дунд тавьж гадаад нэвтрүүлгийн албаны Монгол, Орос, Хятад, Англи, Япон хэлний редакциуд тус тусдаа уралдааны ялагчаа тодруулсан.

Уралдаанд 20 орны 200 гаруй сонсогч оролцсоноос англи хэлний нэвтрүүлгийн сонсогч АНУ-ын иргэн Жон Рутлэж тэргүүн байр эзэлж МҮОНРТ-д хүрэлцэн ирж, МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайханаас шагналаа гардан авлаа.

Тэрээр 77 хуудас слайд, мөн нэмэлт мэдээлэл бүхий зураг, дүрсээр баяжуулсан маш дэлгэрэнгүй хариулт ирүүлсэн юм. Бичгэн файлаас гадна хариултаараа дуу бичиж өөрөө дуулаж ирүүлснээрээ тэргүүн байранд шалгарчээ.

Жон Рутлэж 30 жилийн турш богино долгионы радио нэвтрүүлэг сонсож байгаа бөгөөд манай англи, хятад хэлний нэвтрүүлгийг сүүлийн гурван жил тасралгүй сонсож байгаа байнгын сонсогч аж.

Тэрбээр “Олон жилийн турш мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлж, Монгол оронд зочлон ирж, уралдааны шагналаа өөрийн биеэр гардан авсандаа баяртай байна” гээд МҮОНР-ийн 80 жил, “Монголын дуу хоолой” гадаад нэвтрүүлгийн алба байгуулагдсаны 50 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.

Хуваалцах