АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг Францын багт ялагдав
Австралийн шигшээ багийн хувьд түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалд шалгарч байгаа нь энэ юм.
Мэдээллийн алба

АНУ-ын сагсан бөмбөгийн шигшээ баг өчигдөр Францын шигшээ багт 79:89 харьцаатай хожигдсон нь сүүлийн 13 жилд том тэмцээнд тохиогоогүй үйл явдал болов.
Тодруулбал Америкчууд хамгийн сүүлд 2006 оны ДАШТ-д Грекийн шигшээ багт 95:101 харьцаатай хожигдож байсан юм.
Хамгийн сүүлд дэлхийн аваргаас медальгүй хоцорч байсан нь 2002 он бөгөөд тэр үед мөн энэ шатанд Шинэ Зеландын шигшээ багт хожигдож байсан түүхтэй.
Австралийн шигшээ багийн хувьд түүхэндээ анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас финалд шалгарч байгаа нь энэ юм.
Тэд Чехийн шигшээ багийг харьцангүй "зовлон" багатайгаар 82:70 харьцаатай хожлоо. Тэд хагас финалд Испанийн шигшээ багтай тоглох бөгөөд “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медалийн төлөө тоглолтонд ганцхан оноогоор хожигдож, хоосон хоцорч байсан гунигт түүхийнхээ "хариуг" барихад бэлэн гэдгээ илэрхийлж байна.


















