АНУ-ын сүлд дууг Жон Ленноны дуугаар солих санал гаргажээ
сүлд дууг Жон Ленноны “Imagine” дуугаар солих хэрэгтэй гэсэн санал гаргалаа.
Мэдээллийн алба

АНУ-д сүлд дуугаа солих талаар яриа гарч эхлэв. Учир нь нэгдсэн улсын сүлд дууг боолын эзэн Фрэнсис Скотт Ки гэдэг хүн зохиож байжээ. Тиймээс арьсны өнгөөр гадуурхахтай тэмцэж байгаа идэвхтнүүд сүлд дууг Жон Ленноны “Imagine” дуугаар солих хэрэгтэй гэсэн санал гаргалаа.
Африк гаралтай өнгөт арьстан Лиана Моралес саяхан нэгэн виртуал тоглолт дээр арьсны өнгөөр гадуурхагчдын зохиосон дууг дуулахгүй гэж мэдэгдсэн. Түүнийг түүхч эрдэмтэн Дэниел Уокер дэмжсэн байна.“Уг дууны арьс өнгөөр гадуурхсан санааг хүн бүр ойлгох ёстой" гэж сэтгүүлч Кевин Пауэлл хэлээд сүлд дуугаа Жон Ленноны “Imagine” бүтээлээр солих санал гаргажээ.
Эх сурвалж: P3 FM 100.9


















