Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын тагнуулын онгоц осолджээ

"Ассошэйтэд пресс" агентлагийн мэдээлж байгаагаар онгоц унаж эхлэхэд нисэгчид нь автомат шүхэртэй үсэрсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын тагнуулын онгоц осолджээ
АНУ-ын тагнуулын онгоц осолджээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын U-2 тагнуулын онгоц осолдсоны уршгаар нисэгчдийнх нь нэг амиа алдсан байна. "Ассошэйтэд пресс" агентлагийн мэдээлж байгаагаар онгоц унаж эхлэхэд нисэгчид нь автомат шүхэртэй үсэрсэн байна. Гэвч нэг нисэгч нь гэмтэж, нөгөө нь амиа алджээ. Тус онгоц нь Калифорни мужийн Бил агаарын хүчний баазын тагнуулын эскадрилийнх юм байна. Онгоц сургуулилтын нислэг хийхээр баазаасаа хөөрснөөс хойш 15 минутын дараагаар ийнхүү осолдсон байна. U-2 нь агаарт зураг авч, холбоог замаас нь барьж авах чадамжтай тагнуулын онгоц юм.

Энэ төрлийн онгоцны эхний загварыг нь 1950-иад оны үеэс ашиглаж эхэлсэн юм. АНУ-ын цэргийн эрхтэнүүд U-2 онгоцыг Ойрхи Дорнодын бүс нутагт "Исламын улс" бүлэглэлийн эсрэг тэмцэлд ашиглахаар төлөвлөж байгаагаа зарлаж байсан билээ.

Хуваалцах