АНУ-ын цөмийн зэвсэг хаана байдаг тухай мэдээллийг санамсаргүй дэлгэжээ
АНУ-ын цөмийн зэвсэг хаана байдаг тухай мэдээллийг НАТО-гийн Парламентын ассамблейн хорооны баримтаар санамсаргүй дэлгэжээ. Энэ тухай “Вашингтон пост” сонинд мэдээлсэн байна.
Мэдээллийн алба

АНУ-ын цөмийн зэвсэг хаана байдаг тухай мэдээллийг НАТО-гийн Парламентын ассамблейн хорооны баримтаар санамсаргүй дэлгэжээ. Энэ тухай “Вашингтон пост” сонинд мэдээлсэн байна.
НАТО-гийн Парламентын ассамблейн Батлан хамгаалалт, аюулгүй байдлын хорооны канад гишүүний гаргасан “Цөмийн зэвсгийг тэвчих шинэ эрин. Холбоотнуудын зэвсгийн сайжруулалт, хяналт, цөмийн зэвсэг” баримтыг өнгөрөгч дөрөвдүгээр сард нийтэлсэн ч удалгүй устгасан байна.
Энэ баримтад АНУ-ын Европод хадгалж байгаа цөмийн зэвсгийн 150 орчим нэгжийн байршлыг дурджээ.


















