Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

АНУ-ын тулаанч Дональд Серроне Конор МакГрегорыг тулаанд дуудав

Тулааны дараа Серроне Ирландын тулаанч Конор МакГрегортой халз үзэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын тулаанч Дональд Серроне Конор МакГрегорыг тулаанд дуудав
АНУ-ын тулаанч Дональд Серроне Конор МакГрегорыг тулаанд дуудав. Зураг: МҮОНРТ

Канадын Оттава хотод өчигдөр холимог тулааны “UFC Fight Night 151” тэмцээн болж, АНУ-ын тулаанч Дональд Серроне Эл Яквинтаг шүүгчдийн саналаар (49-45, 49-45, 49-46) ялав.

Тулааны дараа Серроне Ирландын тулаанч Конор МакГрегортой халз үзэлцэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр “Би гурав дараалан яллаа. Одоо би аваргын бүсний төлөө тулалдмаар байна. Конор, чи надтай зодолдмоор байгаа бол долдугаар сард үзэлцье. Хурдан хариугаа өг” гэж хэлсэн байна.

Серроне холимогоор нийт 48 тулаан хийж, 36 (27 удаа хүнд цохилтоор) ялж, 11 ялагдан, нэг тэнцсэн амжилттай яваа бол Конор 25 тулалдахдаа 21 (18 удаа хугацаанаас өмнө) ялж, дөрөв ялагдсан билээ.

Хуваалцах