Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

АНУ-ын өмнөд хэсгийг хуй салхи дайран өнгөрчээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын өмнөд хэсгийг Торнадо буюу хүчтэй хуй салхи дайран өнгөрсний улмаас 9 хүн амиа алдаж, олон арван байшин барилга сүйдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
АНУ-ын өмнөд хэсгийг хуй салхи дайран өнгөрчээ
АНУ-ын өмнөд хэсгийг хуй салхи дайран өнгөрчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ-ын өмнөд хэсгийг Торнадо буюу хүчтэй хуй салхи дайран өнгөрсний улмаас 9 хүн амиа алдаж, олон арван байшин барилга сүйдсэн байна.

Энэ хуй салхинаас гадна өөр хоёр чиглэлд хүчтэй салхи дэгджээ. Хуй салхинд өртсөн Техас мужийн захирагч хохирлын хэмжээг хэлэхдээ 9 хүн амиа алдсан, 10 гаруй хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдсэн, олон арван айл өрх орон гэргүй болж, зарим үйлчилгээний төв сүйдсэн, авто машинууд замаасаа гарч онхолдсон, ургаа мод хүртэл булгарсан гэж байна.

Ер нь АНУ-д ийм төрлийн хуй салхи их гардаг. Төв Америкийн нутгаар л гэхэд жилдээ 1000 орчим их, бага хэмжээний хуй салхи үүсдэг гэсэн судалгаа байдаг байна.

Хуваалцах