Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

"Апиа интернейшнл" тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж байна

Талбайн теннисний "Апиа интернейшнл" тэмцээний хагас шигшээ шатны тоглолт Австрали улсын Сидней хотноо болж байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Апиа интернейшнл" тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж байна
"Апиа интернейшнл" тэмцээний эрэгтэйчүүдийн хагас шигшээ тоглолт болж байна. Зураг: МҮОНРТ

Талбайн теннисний "Апиа интернейшнл" тэмцээний хагас шигшээ шатны тоглолт Австрали улсын Сидней хотноо болж байна. 131 дэх жилдээ зохион байгуулагдаж буй тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 33, эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 28 тамирчин өрсөлдөж байгаа.

Тэмцээний ялагч 687 мянган долларын шагнал хүртэх юм. Өчигдрөөс эхлэн хагас шигшээ шатны тоглолтууд эхэлсэн. Эмэгтэйчүүдийн хагас шигшээ шатны эхний тоглолт дэлхийн чансааны 94-т эрэмбэлэгдэж байгаа Пуэрто Рико улсын теннисчин Моника Пиуг, зохион байгуулагч улсын теннисчин Сэм Стөүсүртэй учраа тааран тоглолоо.

Моника Пиуг энэхүү тэмцээнд нийт зургаан удаа тоглож, нэг ч ялагдалгүй хагас шигшээ тоглолтод шалгараад байсан. Тэрээр энэ удаагийн тоглолтод ч илүү байж, өрсөлдөгчөө 2 үеийн турш 6:4, 6:4-ийн харьцаатай буулган авсан юм.

Түүний дараагийн өрсөлдөгч бол дэлхийн чансааны 14-т эрэмбэлэгдэж байгаа Швейцарь улсын теннисчин Белинда Бенчич юм. Тэмцээн энэ сарын 15-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргуудаа тодруулах юм.

Хуваалцах