"Apple" компани есдүгээр сарын 7-д шинэ загварын гар утсаа танилцуулна
"Apple" компани iPhone 7 загварын утсаа есдүгээр сарын 7-д танилцуулж, 16-нд худалдаанд гаргахаар болжээ.
Мэдээллийн алба

"Apple" компани iPhone 7 загварын утсаа есдүгээр сарын 7-д танилцуулж, 16-нд худалдаанд гаргахаар болжээ. Шинээр гарах iPhone 7 нь 256GB-н багтаамжтай, 5.5 болон 4.7 инчийн дэлгэцтэй байх юм байна.
Мөн удахгүй iPhone 7 plus, 7Pro нь гарах аж. Өмнөх загвартайгаа ерөнхийдөө ижилхэн хэлбэр, зузаантай байх боловч 1 мм-р нимгэрсэн байж магадгүй гэсэн таамаг гарчээ. Харин чихэвчний хувьд 3.5 мм хэмжээтэй, утасгүй гаргахаар болжээ. Өнгөний хувьд хар өнгийн сонголт нэмэгдэж байгаа бөгөөд Home товчгүй байх гэнэ.
Эх сурвалж: www.fatosdesconhecidos.com


















