“Араатны хаан арслан” кино 19-нд нээлтээ хийнэ
Тус киноны гол болон туслах дүр, тэдгээрт дуу оруулсан жүжигчдийн зургийг хүргэе
Мэдээллийн алба

“Walt Disney” кино компанийн хамгийн алдартай бүтээлийн нэг “The Lion king” буюу “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд дэлгэцнээ гарсан. Тэгвэл тус кино компани дээрх бүтээлийнхээ 25 жилийн ойг тохиолдуулан эх зохиолоор нь бүрэн хэмжээний кино бүтээж, үзэгчдэд хүргэхээр болсон.
Кино багийнхан “The Lion king” бүтээлийн шинэ хувилбарыг хийхдээ CGI буюу компьютер графикийг хамгийн дэвшилтэт байдлаар ашигласан бөгөөд “Iron Man” киноны эхний хоёр ангид ажилласан алдарт найруулагч Жон Фавреу “Араатны хаан арслан”-г найруулсан. Түүнчлэн тус хүүхэлдэйн киноны хөгжмийг 1994 онд бичсэн алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер удахгүй нээлтээ хийх киноны хөгжим дээр ажиллажээ. Мөн Элтон Жоны дуулдаг “Араатны хаан арслан” киноны “Can you feel The love tonight” дууг Бейонсе болон Доналд Гловер нар дуулж байгаа аж.
Тус киноны гол болон туслах дүр, тэдгээрт дуу оруулсан жүжигчдийн зургийг хүргэе.


















