Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Араатны хаан арслан” кино долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ

“The Lion king” буюу “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд дэлгэцнээ гарсан

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Араатны хаан арслан” кино долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ
“Араатны хаан арслан” кино долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ. Зураг: МҮОНРТ

“Walt Disney” кино компанийн хамгийн алдартай бүтээлийн нэг “The Lion king” буюу “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд дэлгэцнээ гарсан. Тэгвэл тус кино компани дээрх бүтээлийнхээ 25 жилийн ойг тохиолдуулан эх зохиолоор нь бүрэн хэмжээний кино бүтээж, үзэгчдэд хүргэхээр болсон.

Кино багийнхан “The Lion king” бүтээлийн шинэ хувилбарыг хийхдээ CGI буюу компьютер графикийг хамгийн дэвшилтэт байдлаар ашигласан бөгөөд “Iron Man” киноны эхний хоёр ангид ажилласан алдарт найруулагч Жон Фавреу “Араатны хаан арслан” киног найруулсан юм. Түүнчлэн 1994 онд тус хүүхэлдэйн киноны хөгжмийг бичсэн алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер удахгүй нээлтээ хийх киноны хөгжим дээр ажиллажээ. “Араатны хаан арслан” бүрэн хэмжээний уран сайхны кино ирэх долоодугаар сарын 19-нд нээлтээ хийнэ.

Хуваалцах