Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Араатны хаан арслан” киноны дууг Бэйонсе дуулна

Элтон Жоны дуулдаг “Араатны хаан арслан” киноны “Can you feel The love tonight” дууг Бэйонсе болон Доналд Гловер нар дуулж байгаа аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Араатны хаан арслан” киноны дууг Бэйонсе дуулна
“Араатны хаан арслан” киноны дууг Бэйонсе дуулна. Зураг: МҮОНРТ

“Walt Disney” кино компанийн хамгийн алдартай бүтээлийн нэг “The Lion king” буюу “Араатны хаан арслан” хүүхэлдэйн кино 1994 онд дэлгэцнээ гарсан. Тус кино компани дээрх бүтээлийнхээ 25 жилийн ойг тохиолдуулан эх зохиолоор нь бүрэн хэмжээний кино бүтээж, үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Кино багийнхан “The Lion king” бүтээлийн шинэ хувилбарыг хийхдээ CGI буюу компьютер графикийг хамгийн дэвшилтэт байдлаар ашигласан бөгөөд “Iron Man” киноны эхний хоёр ангид ажилласан алдарт найруулагч Жон Фавреу найруулсан юм. Түүнчлэн тус хүүхэлдэйн киноны хөгжмийг 1994 онд бичсэн алдарт хөгжмийн зохиолч Ханс Зиммер удахгүй нээлтээ хийх киноны хөгжим дээр ажиллажээ. Мөн Элтон Жоны дуулдаг “Араатны хаан арслан” киноны “Can you feel The love tonight” дууг Бэйонсе болон Доналд Гловер нар дуулж байгаа аж.

Сонирхуулахад, дээрх бүрэн хэмжээний бүтээл ирэх сарын 19-нд нээлтээ хийнэ.

Хуваалцах