Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэнэ

Гаага дахь олон улсын Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын маргаантай арлыг өөрийн газар нутгаа гэх асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэнэ
Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

Гаага дахь олон улсын Арбитрын шүүх Өмнөд Хятадын тэнгис дэх Хятадын маргаантай арлыг өөрийн газар нутгаа гэх асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Филиппиний засгийн газар энэ газар нутгийн маргаантай асуудлаар Олон улсын арбитрын шүүхэд зарга мэдүүлсэн юм байна.

Филиппин нь Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь өөрийн газар нутгаа гэж үзэх нь НҮБ-ын далайн конвенцийг зөрчиж байна гэсэн үүднээс Арбитрын шүүх шүүхэд зарга мэдүүлжээ. Тус шүүхийн хорооны өчигдрийн хаалттай хуралдаанаар Филиппиний мэдүүлсэн заргад хэсэгчлэн хуулийн сонсгол явуулахаар шийдвэрлэсэн байна.

Харин Хятадын засгийн газар Олон улсын арбитрын шүүхэд Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай асуудлыг шүүх эрх байхгүй гэж үзээд, шүүхийн сонсголд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна. Хятад улс өмнө нь шүүхэд зарга мэдүүлэх асуудлыг бойкотлож, газар нутгийн энэ маргааныг тухайн маргаанд хамааралтай орнууд хоорондоо яриа хэлэлцээний замаар шийдэх нь зүйтэй гэдэг байр суурийг баримтлаж байгаа юм. Арбитрын шүүх энэ асуудлыг энэ ондоо багтаан эсвэл ирэх оны эхээр хэлэлцэж эхлэх юм байна.

Хуваалцах