Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардчилсан нам сэтгүүлчдийн “А party” хийнэ

дчилсан нам хамтран ажилладаг сэтгүүлчиддээ зориулан “А party” зохион байгуулна. Тус нам 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг хийж байсан.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардчилсан нам сэтгүүлчдийн “А party” хийнэ
Ардчилсан нам сэтгүүлчдийн “А party” хийнэ. Зураг: МҮОНРТ

Ардчилсан нам хамтран ажилладаг сэтгүүлчиддээ зориулан “А party” зохион байгуулна. Тус нам 2012 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахын тулд “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийг хийж байсан. Хоёр жилийн турш Монголын нийгмийн бүхий л салбарыг хамарч өрнүүлсөн “Монгол хүн 2020” хэлэлцүүлгийнхээ дараа тэд хамтран ажиллаж, хэлэлцүүлгийг сурвалжилсан сэтгүүлчиддээ зориулан Ардчилсан намын нэрэмжит “Аfter party” зохион байгуулсан.
Олон нийтэд цаг үеийн мэдээ мэдээллийг хурдаараа өрсөлдөн хүргэж ирсэн Монголын бүх хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид нэг дор цуглан A party-д оролцсоноороо шинэлэг арга хэмжээ болж байв. Тэгвэл энэ удаа Ардчилсан нам гурван шатны сонгуульд ард түмний дэмжлэг авсан ялалтынхаа дараа хамтран ажилласан сэтгүүлчиддээ зориулан “A party”-г хийх гэж байгаа юм байна. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь болон ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар “А party”-д оролцоно. Арга хэмжээ маргааш буюу есдүгээр сарын 28-ны 14 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Хуваалцах