Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын V уралдаан” болно

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 насны ойн арга хэмжээний хүрээнд “Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын Ү уралдаан”-ыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран монгол хэлтэн үндэстнүүдий

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын V уралдаан” болно
“Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын V уралдаан” болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Л.Цогзолмаагийн мэндэлсний 90 насны ойн арга хэмжээний хүрээнд “Ардын богино дуу дуулаач, мэргэжлийн дуучдын улсын Ү уралдаан”-ыг Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын Урлагийн Ажилтны Холбоо хамтран монгол хэлтэн үндэстнүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулах гэж байна. Олон улсын хэмжээнд зохион явуулж байх зорилготой эл уралдааныг өнөө жил нийтэд таниулах жишиг уралдаан болгон зохиох гэж байна.

Энэхүү уралдаанд төв орон нутгийн болон театр чуулгуудын нийт 40 гаруй уран бүтээлч оролцоно. Уралдаан 2014 оны 9-р сарын 27-30 өдрүүдэд Улаанбаатар хот болон Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдана.

Хуваалцах