Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Анхны алхам” киноныхоо тухай ном гаргажээ

Уг бүтээл нь түүний анхны бүрэн хэмжээний бүтээл болсноос гадна их сургуулийн курсын ажил байсан гэдэг.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Анхны алхам” киноныхоо тухай ном гаргажээ
Ардын жүжигчин Г.Жигжидсүрэн “Анхны алхам” киноныхоо тухай ном гаргажээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын ардын жүжигчин, нэрт найруулагч Г.Жигжидсүрэн “Анхны алхам” уран сайхны киноны 50 жилийн ойд зориулж “Анхны алхам нууц” нэртэй ном гаргажээ.

Уг бүтээл нь түүний анхны бүрэн хэмжээний бүтээл болсноос гадна их сургуулийн курсын ажил байсан гэдэг.

Ийнхүү уг бүтээлийн талаарх мэдээлэлийг хүргэе.

Бүтээсэн он: 1969 он

Бүлгийн тоо: 8 /хар, цагаан/

Ерөнхий найруулагч- Г.Жигжидсүрэн

Зохиогч – Ч.Гомбо

Зураглаач – Л.Шаравдорж

Зураач – Ч.Хишигдалай

Хөгжмийн зохиолч – Лувсанжамбын Мөрдорж

Дууны найруулагч – Ө.Чойжилсүрэн

Нүүр хувиргагч – Д.Найданжав, П.Ичинхорлоо

Эвлүүлэгч – Ж.Норолхоо

Гол дүр:

Мядаг-Б.Цэцэгбалжид

Базар- С.Цэрэндаш

Балдан-Н.Цэгмэд

Дорж- Д.Дондог

Болд – Ч.Хүрэл

Жүгдэр – Ё.Шаравдоо

Пүрэв – Ц.Гантөмөр

Равдан – С. Балданпүрэв

Киноны агуулга

Энэ кино нь сургуулийн танхимд заалгасан онолын мэдлэгээ практик амьдралаар батлан арвижуулснаар амжилтанд хүрч чаддагийг харуулж, хүмүүс хөдөлмөрийн явцад бие биенээ таньж нөхөрлөдөг гэдгийг ахмад, залуу үеийн харилцаагаар дамжуулан үзүүлжээ.

Хөдөө аж ахуйн сургуулийн оюутан бүсгүй Мядаг дадлага хийхээр Дорж даргатай хадлангийн бригадад томилогдон ирнэ. Нутгийн хашир өвгөд Балдан, Жүгдэр, буриад Базар болон залуу хадланч Болд нар гар нийлж ажилладаг туршлагатай хадланчид гэдгийг үл ойшоон өөрийн заалгасан номын дагуу тэдэнд хадлангийн хугацааг мөрдүүлэх гэж оролдсон нь ялимгүй зөрөлдөөн үүсгэх боловч ажлын явцад бие биенээ харилцан ойлголцоно.

Сонирхуулахад, уг киноны дууны шүлгийг найруулагч Ш.Жигжидсүрэн өөрөө бичсэнийг тэр бүр хүн мэддэггүй, анзаардаггүй билээ. Тэрхүү шүлгийн гар бичмэл нь өдгөө өөрт нь хадгалаастай байдаг гэнэ.

Хуваалцах