Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү “Хайрын виз” жүжгийг найруулжээ

Залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын тус жүжигт орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн бөгөөд хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг байна.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү “Хайрын виз” жүжгийг найруулжээ
Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү “Хайрын виз” жүжгийг найруулжээ. Зураг: МҮОНРТ

УДЭТ-ын тайзнаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсны зохиол “Хайрын виз” жүжгийг 20-иод жилийн өмнө анх удаа тоглож байв.

Тэгвэл түүнээс хойш буюу энэ сарын 28-30-нд тус театрын тайзнаа Монгол Улсын ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хүү Батболд найруулан тавихаар болжээ.

Залуусын хайр дурлалын сэдэвт уянгын драмын тус жүжигт орчин үеийн нийгмийн тухай хөндөж бичсэн бөгөөд хайр сэтгэлийн ариун явдалд нийгэм, хүмүүсийн нөлөө хэрхэн гүн тусч, жинхэнэ хайр сэтгэлээсээ холдож болохыг өгүүлдэг байна.

“Хайрын виз” жүжиг

Найруулагч М.Батболд

Дүрүүдэд:

  • Жаргал – Т.Сэргэлэн

  • Цэнгэл – О.Майдарравжаа

  • Сүндэр – П.Мягмарсүрэн

  • Ану – Ц.Цэлмүүн

  • Аав – СТА М.Түвшинхүү

  • Ээж – МУГЖ Ж.Оюундарь

Хуваалцах