Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын хувьсгалын баяр наадамд зориулсан дартсын тэмцээн болно

Ардын хувьсгалын баяр наадамд зориулсан дартсын тэмцээнийг долоодугаар сарын 8-нд JDL зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах "Wings" зоогийн газарт зохион байгуулах гэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын хувьсгалын баяр наадамд зориулсан дартсын тэмцээн болно
Ардын хувьсгалын баяр наадамд зориулсан дартсын тэмцээн болно. Зураг: МҮОНРТ

Ардын хувьсгалын баяр наадамд зориулсан дартсын тэмцээнийг долоодугаар сарын 8-нд JDL зочид буудлын хоёрдугаар давхарт байрлах "Wings" зоогийн газарт зохион байгуулах гэж байна.

Олон улсын тэмцээнд бэлдэж байгаа тамирчдын бэлтгэлийг хангах, ур чадварыг шалгах, шинэ залуу тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах зорилготой энэхүү тэмцээн оролцох хүсэлтэй хүн бүрт нээлттэй аж. Тэмцээн үндэсний бөхийн барилдааны журмын дагуу явагдах юм байна. Өөрөөр хэлбэл, тамирчид халз тоглож 1, 2, 4-ийн даваанд чансаагаар шууд оноолтоор таарах бөгөөд хасагдах системээр явагдана. Харин 3, 5-ын даваанд "ам авах" байдлаар тоглох ажээ. Тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл долоодугаар сарын 8-ны 20:00 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Хуваалцах