Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү өвөөдөө зориулж үзэсгэлэн гаргажээ

Үзэсгэлэнгийн үеэр урлаг, уран зурагт дуртай хэн бүхэнд нээлттэй workshop ажиллуулж байгаа бөгөөд даавуун цүнх, халуу усны сав, magnet, өөрийн хөргөө зуруулах, өөрт таалагддаг цэцэг болон абстракт зургийг захиалах боломжтой аж.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү өвөөдөө зориулж үзэсгэлэн гаргажээ
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны ач хүү өвөөдөө зориулж үзэсгэлэн гаргажээ. Зураг: МҮОНРТ

Зураач Р.Сэнгүмийн "Цагаан манан" нэртэй бие даасан үзэсгэлэн "MN 17" арт галерейд нээгджээ.

Тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны ач хүү бөгөөд уг үзэсгэлэнгээ өвөөгийнхөө гэгээн дурсгалд зориулж байгаа гэнэ.

Үзэсгэлэнгийн үеэр урлаг, уран зурагт дуртай хэн бүхэнд нээлттэй workshop ажиллуулж байгаа бөгөөд даавуун цүнх, халуу усны сав, magnet, өөрийн хөргөө зуруулах, өөрт таалагддаг цэцэг болон абстракт зургийг захиалах боломжтой аж.

Үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал өдөр бүр 11:00-20:00 цагийн хооронд гарч буй.

Хуваалцах