Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” ном хэвлэлтээс гарчээ
Номын албан ёсны нээлтийг ирэх есдүгээр сарын 3-4-нд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нээлтийн дараа номын дэлгүүрүүдээр худалдаалах аж.
Мэдээллийн алба

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэн агсны “Морин зэрэглээ” шинэ ном өчигдөр хэвлэлтээс гарчээ.

Уг номонд Б.Лхагвасүрэн агсны сүүлийн хоёр жилийн хугацаанд бичиж тэмдэглэж байсан тэмдэглэлийн дэвтэр дэх шүлгүүд нь багтсан байна. Мөн найрагч өөрөө 20-30 хувийг нь бэлдэж эмхэтгэсэн байсныг түүний хүү, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Л.Хасар үргэлжлүүлэн эмхэтгэж дуусгажээ.
Номын албан ёсны нээлтийг ирэх есдүгээр сарын 3-4-нд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд нээлтийн дараа номын дэлгүүрүүдээр худалдаалах аж.
Уг ном 2000 ширхэг хэвлэгдсэн бөгөөд номныхоо нэрийг Б.Лхагвасүрэн агсан өөрөө өгөхөөр тэмдэглэсэн байжээ.
Гэхдээ “Морин зэрэглээ” ном түүний сүүлийн ном биш гэнэ. Үүний дараа өөрийнх нь хүсч байснаар шинэ, залуу яруу найрагчдад зориулсан судалгааны ажлаа ноорог болгон үлдээснийг нь гэр бүлийнхэн нь эмхэтгэн хэд хэдэн боть болгон гаргах юм байна.


















