Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Ардын зураач Д.Амгалангийн 80 насны ой тохиож байна

"Сайн байна уу, ээжээ”, “Улаан тоос”, “Уургач”, “Их үсрэлт” зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Эдгээр бүтээлээр олны танил болсон Ардын зураач, Төрийн шагналт, Дүрслэх урлагийн сургуулийн анхны захирал Д.Амгалангийн үе үеийн шавь нар нь хамтран багшийнхаа 80 насны ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ардын зураач Д.Амгалангийн 80 насны ой тохиож байна
Ардын зураач Д.Амгалангийн 80 насны ой тохиож байна. Зураг: МҮОНРТ

"Сайн байна уу ээжээ”, “Улаан тоос”, “Уургач”, “Их үсрэлт” зургийг мэдэхгүй хүн гэж үгүй. Эдгээр бүтээлээр олны танил болсон Ардын зураач, Төрийн шагналт, Дүрслэх урлагийн сургуулийн анхны захирал Д.Амгалангийн үе үеийн шавь нар нь хамтран багшийнхаа 80 насны ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна. Маргааш Д.Амгалан зураачийн бүтээлийн үзэсгэлэн, “Амгалан орчлон” номын нээлт, Эрдэм шинжилгээний хурал болно. Түүнчлэн “Дүрслэх урлагийн баяр”-ыг энэ сарын 28-нд Чингис хааны талбайд хийхээр болжээ. Үзэсгэлэнд 81 зураач, урчуудын бүтээлийг үзэж, уран баримал, уран дархан, дизайн урлаг, арьсан урлал, уран сийлбэр, керамикийн бүтээлийн дээжээс танилцуулах юм.

Хуваалцах