Аргентин, Чилийн шигшээ багууд тоглоно
Лионель Мессигээр ахлуулсан Аргентинийн шигшээ багийн тамирчид нийслэл Буэно-Эйрос хотноо бэлтгэлдээ гараад байна.
Мэдээллийн алба

Дэлхийн 5 удаагийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Мессигээр ахлуулсан Аргентинийн шигшээ багийн тамирчид нийслэл Буэно-Эйрос хотноо бэлтгэлдээ гараад байна. Аргентиний баг ДАШТ-ий урьдчилсан шатны хүрээнд тивийн хүчтэй өрсөлдөгч Чилийн шигшээ багтай маргааш буюу энэ пүрэв гарагт тоглох хуваарьтай байна. Жилийн өмнө 2 баг Сантиаго хотноо тоглоход 2:1-ийн харьцаатай Аргентинчууд хожиж байсан. Аргентинчууд энэ тоглолтод хэрвээ хожвол 1 онооны илүүтэй урдаа бичигдэж байгаа Чилийн багаас 2 онооны илүү болж, Өмнөд Америк тивийн сонгон шалгаруулалтын жагсаалтын 4-р байрт дэвших юм. Энэ тивээс шилдэг 4 баг ДАШТ-д оролцох эрхтэй болно.
ДАШТ-ий сонгон шалгаруулалтын хүрээнд Аргентинчууд өмнөх тоглолтдоо Колумбын багийн 3:0-н харьцаатай хожсон бол Чилийн баг хүчирхэг Уругвайн шигшээ багийг 3:1-ийн харьцаатай буулган аваад байсан. Харин энэ тоглолтод 2 багийн аль хожсон нь ДАШТ-д орох эрхийн бүсэд багтах учраас тун хариуцлагатай, чухал тоглолт байх болно.


















