“Аримун” продакшны "Халуун зүрх" кино 29-нд нээлтээ хийнэ
Хүний амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай өгүүлэх тус бүтээл энэ сарын 29-нд нээлтээ хийхээр болжээ
Мэдээллийн алба

Нэгэн үе “Хувьсал” продакшнд харьяалагдан уран бүтээл туурвиж байсан соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нар хамтран уран сайхны кино бүтээжээ. Тодруулбал, “Аримун” продакшны хийсэн “Халуун зүрх” киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн бол эл бүтээлийг Д.Ганцэцэг найруулсан байна. Хүний амьд явахын утга учир, амьдрахын мөн чанарын тухай өгүүлэх тус бүтээл энэ сарын 29-нд нээлтээ хийхээр болжээ.



















