"Ариун хаврын тахилга" этно балет ирэх сарын 11-нд тоглогдоно
Улаанбаатар чуулгын хамт олон XX зууны нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балетыг ирэх долоодугаар сарын 11-нд тайзнаа амилуулахаар болжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар чуулгын хамт олон XX зууны нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн "Ариун хаврын тахилга" этно балетыг ирэх долоодугаар сарын 11-нд тайзнаа амилуулахаар болжээ. Чуулгын уран бүтээлчид энэхүү балетыг өнгөрөгч дөрөвдүгээр сард тайзнаа тоглосон бөгөөд үзэгч, хөгжим судлаачид, мэргэжлийнхний зүгээс өндөр үнэлгээ авсан бүтээл болсон билээ.
Дашрамд дурдахад, Улаанбаатар чуулгын уран бүтээлчид наадмын өдрүүдэд дараах тоглолтуудыг үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байгаа аж. Тодруулбал,
- 2015.07.10-ны 19:00 цагт "Үйлсийн сайхан Улаанбаатар" мюзикл,
- 2015.07.11-ний 19:00 цагт "Ариун хаврын тахилга" этно балет,
- 2015.07.12-ны 19:00 цагт "Colors of Mongolia" хүндэтгэлийн концертыг тус тус үзэгчдийн хүртээл болгох юм.



















