"Аризона" улирлын 8 дахь ялалтаа авлаа
"Аризона" улирлын 8 дахь ялалтаа авлаа
Мэдээллийн алба

Хойд Америкийн мөсөн талбайд өнөөдөр үндэсний хоккейн лигийн тэмцээний хүрээнд 6 тоглолт болж өндөрлөлөө. Канадын алдарт “Эдмонтон Ойлерс” өнөөдөр“Аризона Койотес”-ыг өөрийн талбайдаа хүлээн авч, улирлын 23 дахь тоглолтоо хийлээ. Эхний 22 тоглолтын дараах байдлаар Эдмонтоны хоккейчид 12 хожсон амжилтаараа өрнөд бүсийн 3-р байрт бичигдэж байсан. Энэ тоглолтын эхний гоолыг талбайн зочин баг оруулсан. Чех довтлогч Радим Врбатагйн цохисон шайб энэ удаад Эдмонтоны хаалганд орсон юм. Улмаар тоглолт ширүүн өрсөлдөөнтэй үргэлжилсээр 3-р үед ялагчийг шийдвэрлэсэн. Энэ үед Эдмонтоноос Канад довтлогч Милан Лучич улирлын 7 дахь гоолоо оруулж, тооны харьцааг тэнцүүлсэн. Тэгвэл тоглолтын үндсэн цаг дуусахаас дөрөвхөн минутын өмнө Жейми Макгинн хожлын гоолыг оруулж чадсанаар Аризонагийн залуус улирлын 8 дахь ялалтаа авсан юм.


















