Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Архангай аймагт хорио цээр тогтоогоод байна

Энэ сарын 7нд Архангай аймгийн Цэнхэр суманд малын халдварт боом өвчин илэрч нохой, гурван үхэр, морь үхэж улмаар хүнд халдварласан байна. Халдвар авсан малчны биеийн байдал сайжирч байгаа аж.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Архангай аймагт хорио цээр тогтоогоод байна
Архангай аймагт хорио цээр тогтоогоод байна. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 7нд Архангай аймгийн Цэнхэр суманд малын халдварт боом өвчин илэрч нохой, гурван үхэр, морь үхэж улмаар хүнд халдварласан байна. Халдвар авсан малчны биеийн байдал сайжирч байгаа аж.

Иймд тус аймгийн Засаг даргын захирамжаар хорио цээр тогтоожээ. Уг аймгийн мал эмнэлгийн лабораторид шинжилгээ хийснээр энэхүү өвчгийг тухайн өдөрт нь зогсоож шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байгаа аж. Одоогийн байдлаар Шовхын үзүүр болон Олдхын тохойд пост гарган ажиллуулж байгаа юм байна. Тус постод онцгой байдлын хэлтэс гурван хүн, аймгийн мал эмнэлгээс хоёр, Цэнхэр сумын малын эмч нар, мөн хэсгийн төлөөлөгчид, дүйцүүлэх албаны дөрвөн хүн ажиллаж байна. Одоогоор 1784 үхэр, 321 адуу, 5086 бог малыг боомоос сэргийлсэн вакцинд хамруулжээ.12 мянган м/кв талбайг ариутган Намгын шар тохойноос цааш таван км газарт хорио цээр тогтоогоод байна.

Түлхүүр үг:боом
Хуваалцах