Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Архангай аймгаас Арслан цолтон хоёр төрлөө

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Архангай аймгийн хоёр бөх хүч үзэж, хоёулаа учраа бөхөө давж, Арслан цол хүртлээ.

МН
Монгол наадам 2016

Мэдээллийн алба

Уншихад 1 минут

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Архангай аймгийн хоёр бөх хүч үзэж, хоёулаа учраа бөхөө давж, Арслан цол хүртлээ.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээ энэ жил Архангай аймгийн бөхчүүдэд ээлтэй байж, баяр наадмын үзүүр, түрүүнд Архангай аймгийн хүчтэнүүд зодоглохоор боллоо.

Ийнхүү Архангай аймгаас 21 жилийн дараа Арслан цолтон төрлөө. Ингэхдээ бүр хос Арслан цолтон төрсөн нь наадамчин олныг огшоож, омогшуулж байна.

Хоёр Арслангаас гадна энэ жилийн баяр наадамд ямартай ч Аварга цолтон төрөх нь тодорхой болж байгаа юм.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээ энэ жил Архангай аймгийн бөхчүүдэд ээлтэй байж, баяр наадмын үзүүр, түрүүнд Архангай аймгийн хүчтэнүүд зодоглохоор боллоо. Тун удахгүй үзүүр, түрүү булаалдах барилдаан эхэлнэ.

Хоёр Арслангаас гадна энэ жилийн баяр наадамд ямартай ч Аварга цолтон төрөх нь тодорхой болж байгаа юм.

Хуваалцах