Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Архашаат" боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ

Наймаас доош суудалтай автомашинаар тус боомтоор нэвтрэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн, хил нэвтрэхээс 24 цагийн өмнө Цагдаагийн газарт ( dornod.tsagdaa@gmail.com) цахим хаягаар илгээнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Архашаат" боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ
"Архашаат" боомтоор 8-аас доош суудалтай автомашинаар нэвтрэх зөвшөөрөл олгож эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улс Дорнод аймагт бүртгэлтэй суудлын автомашинд БНХАУ-ын Хөлөнбуйр хотын Шинэ Барга Баруун хошууны "Архашаат" боомтоор “хилээр нэвтрэх үнэмлэх”-ийг 2024 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс дараах шалгуураар олгож эхэллээ.

Наймаас доош суудалтай автомашинаар тус боомтоор нэвтрэхийг хүссэн иргэн дараах материалыг бүрдүүлэн, хил нэвтрэхээс 24 цагийн өмнө Цагдаагийн газарт ( dornod.tsagdaa@gmail.com) цахим хаягаар илгээнэ. Үүнд:

- Жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбар

- Тээврийн хэрэгслийн гадна талын 45° өнцгөөс хоёр талаас авсан зураг

- Тээврийн хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хамрагдсан гэрээний хуулбарЭх сурвалж: Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар

Хуваалцах