Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Соёл, спорт

Арнольд Шварцнеггер, Жеки Чан нарын хамт тоглосон кино Хятадад гарна

"Луугийн тамганы нууц: Хятад руу аялсан нь" кино дээрх хоёр кино одын хамтран тоглосон анхны кино аж

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арнольд Шварцнеггер, Жеки Чан нарын хамт тоглосон кино Хятадад гарна
Арнольд Шварцнеггер, Жеки Чан нарын хамт тоглосон кино Хятадад гарна. Зураг: МҮОНРТ

Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер, Жеки Чан нарын хамтран тоглосон "Луугийн тамганы нууц: Хятад руу аялсан нь" кино энэ сарын 16-нд урд хөршийн кино театруудад нээлтээ хийнэ.

18 дугаар зууны үеийн Хориотой хотын эзэнт гүрний түүхийг өгүүлэх тус бүтээлийн зураг авалтыг ОХУ-ын Алс Дорнодын нутагт хийжээ. Түүнчлэн тус бүтээлд киноны гол дүр Оросын нутагт хүрэх замдаа Луугийн хаан, гар тулааны мастерууд болон мангасуудтай тулалдах аж.

Сонирхуулахад, "Луугийн тамганы нууц: Хятад руу аялсан нь" кино дээрх хоёр кино одын хамтран тоглосон анхны кино аж.

Хуваалцах