Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Арьсан урлалын үзэсгэлэн гарна

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Р.Ариунболдын шавь нар хамтран өнөөдөр “Хүрэл буга” арьсан урлалын үзэсгэлэн гаргана.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арьсан урлалын үзэсгэлэн гарна
Арьсан урлалын үзэсгэлэн гарна. Зураг: МҮОНРТ

Монголын урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, Дүрслэх дизайн урлагийн сургуулийн арьсан урлагийн ангийн багш Р.Ариунболдын шавь нар хамтран өнөөдөр “Хүрэл буга” арьсан урлалын үзэсгэлэн гаргана. Монголын урчуудын эвлэлийн хороонд нээгдэх тус үзэсгэлэнд түүний 1991 оноос одоог хүртэл сургаж буй 20 гаруй уран бүтээлчийн урлал дэлгэгдэх юм. Тодруулбал арьсан хөөмөл чимэглэл болон хэрэглээний арьсан авдар сав, цүнх түрийвч, монгол гутал, түүхий арьсан ханын чимэг зэрэг өвөрмөц хийц бүхий 60 орчим бүтээл багтах аж.

Мөн энэ үеэр өнөөгийн арьсан урлагийн чиг хандлага, цаашдын хөгжлийн асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах юм байна. Үүнд МУЭ-ийн шагналт зураач, СУИС-ДДУС-ийн багш Р.Ариунболд “Монголын арьсан урлалын үүсэл гарвал нь эртний нүүдэлчдийн дүрслэх урлагийн анхдагч суурь болох тухай”, “Монголын олон ястны гутлын харьцуулсан судалгаа”, “Эртний арьсан өмсгөл ба монгол дээлний үүсэл судалгааны агуулга, судлагдсан байдал”сэдвээр илтгэл тавина.

Хуваалцах