Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Арсен Венгер сэтгэл дундуур байна

Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж байна. Английн “Арсенал” клуб талбай дээрээ Бельгийн “Андерлехт” клубыг хүлээж авч, 3:3-аар тэнцэж, ганц оноо салгасан.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Арсен Венгер сэтгэл дундуур байна
Арсен Венгер сэтгэл дундуур байна. Зураг: МҮОНРТ

Аваргуудын лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтууд болж байна. Английн “Арсенал” клуб талбай дээрээ Бельгийн “Андерлехт” клубыг хүлээж авч, 3:3-аар тэнцэж, ганц оноо салгасан. Тоглолтын 60 дахь минут хүртэл 3:0-ээр тэргүүлж байсан “Арсенал” дараалсан гурван гоолыг хаалгандаа хийлгэж сандралд орсон юм.

Тэгвэл энэ тоглолтын дараа “Арсенал”-ын дасгалжуулагч Арсен Венгер “Энэ үнэхээр сэтгэл гонсойлгом үр дүн байлаа. Бид сайн төвлөрч чадсангүй. Тоглолт аль хэдийн дуусчихлаа, манай талд шийдэгдчихлээ гэж бодож байтал тэгсэнгүй. Мөн бага зэрэг ядралт нөлөөлөх шиг боллоо. Манай хамгаалалт ч гэсэн эхний минутын тоглолт дуусах хүртэл үнэхээр муу байсан” хэмээн ярьжээ.

Хуваалцах