Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

“Арсенал” Санчесыг гадны багуудад зарах сонирхолтой байна

Английн “Арсенал” клуб багийнхаа жигүүрийн хагас хамгаалагч Алексис Санчестай гэрээгээ сунгаж чадахгүй тохиолдолд 50 сая фунтээр зарахыг зорьжээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Арсенал” Санчесыг гадны багуудад зарах сонирхолтой байна
“Арсенал” Санчесыг гадны багуудад зарах сонирхолтой байна. Зураг: МҮОНРТ

Английн “Арсенал” клуб багийнхаа жигүүрийн хагас хамгаалагч Алексис Санчестай гэрээгээ сунгаж чадахгүй тохиолдолд 50 сая фунтээр зарахыг зорьжээ. Энэ талаар “London Evening Standard” мэдээллэсэн байна.

Саяхан “Арсенал”-ын менежер Арсен Венгер Чили хөлбөмбөгчтэй гэрээгээ шинчлэх асуудлыг улирлын төгсгөл хүртэл хойшлуулсан бөгөөд нааштай шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа хэмээн ярив.

“Арсенал”-ын удирдлагуудын хувьд багийн гол тоглогчоо алдахыг хүсэхгүй байгаа бөгөөд гэрээ шинэчилнэ хэмээн итгэж буй. Гэхдээ зардаг дээрээ тулбал наад зах нь 50 сая фунтийг нэхэх юм байна. Зарахаар болсон тохиолдолд премьер лигээс “Челси”, “Манчестер Сити” клуб тун их сонирхож буй гэнэ.

Гэвч Арсенал Санчесыг гадны багуудад зарах сонирхолтой бөгөөд “ПСЖ”, “Ювентус” ч түүнийг сонирхож байгаа гэнэ. Санчесын “Их буучид”-тай байгуулсан гэрээ 2018 оны зун дуусна.

Тэрбээр 42.5 сая еврогоор 2014 оны зун “Арсенал”-д ирж байсан юм. Одоогоор Санчсе “Арсенал”-ын гол мэргэн бууч болчихоод байна. Тэрбээр энэ улиралд 38 тоглолтод оролцож, 22 гоол оруулж, 18 гоолын дамжуулалт өгсөн.

Хуваалцах